Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны эрхэм зорилго нь иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх , үйл ажиллагааны удирдлагыг тасралтгүй хангах, нутгийн захиргааны шийдвэр гаргах тогтолцоог дэмжихэд оршино. Сумын Засаг даргын Тамгын газар нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг эрхэмлэнэ.
Үүнд: Зөвлөгөө дэмжлэг нь: Өндөр мэргэжлийн, Цаг үеэ олсон, Шуурхай байна
Засаг даргын Тамгын газрын эрхэм зорилго: Иргэдэд ойр, тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн, өөрчлөгдөн буй орчинд уян хатан зохицож чаддаг бөгөөд идэвхтэй, санаачилгатай, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, манлайлагч менежер бүхий цомхон, чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэхэд оршино.
Сумын Засаг даргын Тамгын газар нь 2020-2024 онд дараах үр дүнд хүрэх зорилт тавьж байна.
Стратегийн зорилт-1
Эдийн засаг, санхүүгийн стратегийн төлөвлөлт бодлогын шийдвэр боловсруулахад дэмжлэг үзүүлэх.
Стратегийн зорилт-2
Салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын шийдвэр боловсруулах, хэрэгжилтийг зохицуулахад дэмжлэг үзүүлэх.
Стратегийн зорилт-3
Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах.
Стратегийн зорилт-4
Иргэдэд төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах.
Сумын Засаг даргад улс төрөөс хамааралгүй, өндөр мэргэжлийн цаг үеэ олсон зөвөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх замаар сумынхаа ирэдэд үйлчлэх, өөрөө өөрийгээ тэтгэх эдийн засгийн хүчин чадалтай болгох, нутгийн захиргааны байгууллагын үр дүнтэй хэвийн үйл ажиллагааг хангаж хөгжил дэвшилд хүргэх.