ЦЭНГЭЛ, БУЛГАН СУМДЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нэр бүхий хоёр сумын Засаг даргыг томилж, батламжиллаа.
Тодруулбал, харьяа сумын ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар нэрийг нь дэвшүүлсэн, Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг нь хянагдаж ирсэн Т.Айтуганыг Цэнгэл сумын Засаг даргаар, Б.Ерболатыг Булган сумын Засаг даргаар тус тус томилж, ирэх дөрвөн жилд МУ-ын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг шат шатандаа хэрэгжүүлж, сум, орон нутгийн хөгжил, ард иргэдийн аж амьдралыг сайжруулахад онцгой анхаарч, төрийн албаны чадавхыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах, авлига, хээл хаахуулиас ангид байхыг үүрэг болголоо.
Баян-Өлгий аймгийн ЗДТГ
2020.12.24

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *